main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

ХИНШҮҮ СОРОГЧИЙГ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

Хэвлэх | 2016-06-17
Хиншүү сорогч нь хиншүү болон уурыг саармагжуулан хоолны үнэр, утааг арилган таны гал тогоог цэвэрхэн байлгах чухал үүрэгтэй. Орчин үед хиншүү сорогч нь өнгө дизайны өргөн сонголттойгоор худалдаалагдаж байгаа бөгөөд өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн сонголтоо зөв хийх нь чухал юм. Та гал тогоондоо тохирох хамгийн сайн хиншүү сорогчийг сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1.Өргөний хэмжээ:    Хэмжээ нь цахилгаан зуухны өргөнтэй ижил хэмжээтэй байвал илүү үр дүнтэй байдаг ба гал тогооны том багаас шалтгаалан хэмжээгээ тохируулах хэрэгтэй.  
 

2. Ямар төрлийг сонгох: Олон төрлийн хиншүү сорогч худалдаалагдаж байгаа бөгөөд бүгд өөрийн гэсэн өвөрмөц шинжийг агуулсан байдаг. Үүнд:
  
  • Тавилганд суурилуулдаг: Ил харагдахгүй бага зай эзэлдэг 

 
  • Яндантай: Загварлаг бөгөөд өндөр гүйцэтгэлтэй
 


 
  • Телескопик: Хэрэглээгүй үед эвхэгддэгээрээ онцлог 

 
  • Visor: Уламжлалт загвартай бөгөөд их түгээмэл хэрэглэгддэг, жижиг гал тогоонд тохиромжтой


 
  • Canopy: Далд суурилуулсан, хэрэглэхэд хялбар 



Ямар төрлийг сонгосноос шалтгаалан шүүлтүүрийг тогтмол цэвэрлэх нь үр бүтээмжтэй ажиллахад гол нөлөө үзүүлдэг байна.


3. Шүүлтүүрийн төрөл: Шүүлтүүр нь хөнгөн цагаан, төмөр, нийлэг эд болон цаас зэрэг материалаар хийгддэг бөгөөд хэрэглээнээс шалтгаалан шүүлтүүрийг тодорхой хугацаанд тогтмол цэвэрлэх юмуу солих шаардлагатай.
Top