main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

Компанийн танилцуулга

“Н Эй Би Трейд” ХХК нь Монгол улсын барилгын салбарт чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлж, өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэх, улмаар энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай байгууллага болох зорилготойгоор 2004 онд үүсгэн байгуулагдсан.Одоогоор тогтвор суурьшилтай нийт 20 гаруй ажилтантай, инженер техникийн чадварлаг хамт олон бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.Бид хэрэглэгч үйлчлүүлэгчдийн шаардлага, хүсэл сонирхлыг дээдлэн, ажил үйлчилгээг үр дүнтэй явуулж, үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоо стандартыг албан ёсоор хэрэгжүүлэн ажилладаг.
 
Эрхэм зорилго
Барилгын материалын худалдааны салбарт хэрэглэгчээ дээдэлж, чанарыг эрхэмлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлэгч компани байх.

Алсын хараа
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг дээдлэн хууль тогтоомжийн хүрээнд худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.
 
Үнэт зүйлс
Амжилт ололтод тэмүүлсэн чавдарлаг хамт олон, хэрэглэгч харилцагчиддаа төвлөрсөн чанарын менежментийн тогтолцоо.
 
Бид дэлхийд тэргүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг импортлон эх орныхоо зах зээлд ханган нийлүүлдэг.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
  • Барилгын материал импортоор оруулж ирэх, бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах,
  • Борлуулалтын дараах засвар, үйлчилгээ

Манай түншүүд: 

Hoermann
ХБНГерман улсын  “HORMANN” фирмийн хамгаалалтын ган хаалга, галын хаалга, гараашийн болон үйлдвэрийн зориулалттай хаалга

Korado
БНЧех улсын KORADO фирмийн хэвлэмэл ган радиатор, алчуур хатаагч, гоёлын радиатор болон агааржуулалтын төхөөрөмж

Rifeng
БНХАУлсын RIFENG фирмийн халаалтын хоолой, хоолой холбох хэрэгсэл, угсралтын багаж, тохируулах хаалт

Richford
БНХАУ, Хонг Конгийн RICHFORD фирмийн ариун цэврийн өрөөний тоноглол

Simplex Armaturen
ХБНГерман улсын SIMPLEX ARMATUREN System GmbH фирмийн халаалт, усан хангамжийн системийн хоолой холбох хэрэгсэл, хаалт арматур, багаж хэрэгсэл

Europlast
БНЛатви улсын EUROPLAST фирмийн агааржуулалтын системийн сэнс, тоног төхөөрөмж

Licon
БНЧех улсын LICON фирмийн шалны болон бассейны сэнстэй конвекторууд

RBM
Итали улсын  RBM фирмийн шалны халаалтын хоолой, угсралтын хайрцаг, дулаан тусгаарлагч, хоолой холбох хэрэгсэл, угсралтын багаж, тохируулах хаалт

Rothenberger
ХБНГерман улсын ROTHENBERGER фирмийн сантехникийн ажлын зориулалттай бүх төрлийн гар болон цахилгаан багаж хэрэгсэл
Top