main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

“БАРИЛГЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ ТЭСВЭРЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭНД АШИГЛАГДАХ БАГАЖ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Хэвлэх | 2018-11-12
Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”, БХБЯ, ОБЕГ, МХЕГ, НХТЕТГ, Барилгын Хөгжлийн Төв болон бусад байгууллагуудаас хамтран “Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж” сэдэвт сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад аймгуудын барилга, лаборатори хариуцсан мэргэжилтнүүд, нийслэл дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч нар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа ажээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад JICA олон улсын байгууллагаас Монгол талд хүлээлгэж өгсөн багаж төхөөрөмжийг танилцуулж, бодитоор хэмжилт хийж, хэмжилтийн үр дүнг төслийн хүрээнд боловсруулсан Барилгын газар хөдлөлтийн үнэлгээнд хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх юм.

 
Top