main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

“УУР АМЬСГАЛЫН САНХҮҮЖИЛТ, БАРИЛГЫН САЛБАРЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО

Хэвлэх | 2018-10-18

Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран “УУР АМЬСГАЛЫН САНХҮҮЖИЛТ, БАРИЛГЫН САЛБАРЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН БЭЛЭН БАЙДАЛ” сэдэвт семинарыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. 

Энэхүү семинарийн зорилго нь барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн үр ашигтай барилгын ажил, үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог сайжруулах арга замыг тодорхойлох байв. 

Семинарийн үеэр салбарын яамнаас боловсруулсан урт, дунд, богино хугацааны бодлого, зорилтыг танилцуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Хэлэлцүүлгийн үр дүнд барилгын салбарт уур амьсгалын санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд шаардлагатай байгаа асуудлыг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоо бүхий төслийн санал гаргаж, Уур амьсгалын ногоон санд өргөн барихаар шийдвэрлэлээ. 

Ингэснээр Парисын хэлэлцээрт Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд барилгын салбарынхан оролцоогоо ханган ажиллах боломж, нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: mcud.gov.mn
Top