main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

Х.БАДЕЛХАН: БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН, ХОТЫН ОРОН ЗАЙН ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨЛТТЭЙГЭЭР БОЛОВСРУУЛЖ, 2020 ОНД УИХ-ААР БАТЛУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААГ МЭДЭЭЛЭХЭД ТААТАЙ БАЙНА

Хэвлэх | 2018-10-15
УИХ-ын, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулганы нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэмсэг Хатагтай, Ноёд оо, 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө,


Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, энэхүү өндөр ач холбогдол бүхий Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын форумд оролцож байгаад тун баяртай байна. Энэхүү чуулга уулзалт нь Азийнбүсийн 25 орны Засгийн газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, олон улсын болон банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид нэг дор чуулж, боломж,  нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгодог чухал ач холбогдолтой юм. Эрчимтэй хотжилт нь дэлхийн, бүсийн, үндэсний сорилт болж, 2017 оны байдлаар дэлхийн хотжилтийн түвшин 56 хувьтай байхад Монголд энэ үзүүлэлт 67,6 хувьтай байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан “Ногоон хөгжлийн бодлого” болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг бодлогын баримт бичгүүдэд  “Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх”, “Улаанбаатар хот болон бусад хот сууриныг дахин төлөвлөж эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” зэрэг байгаль орчинд ээлтэй, тогтвортой дэд бүтэц бүхий хотуудыг төлөвлөн байгуулахад чиглэсэн зорилтуудыг тусгаж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нөхцөл, нөөц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, тосгоны тогтолцоог бүрдүүлэх “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн баримт бичгийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан, хотын орон зайн оновчтой төлөвлөлттэйгээр боловсруулж, 2020 онд Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэхэд таатай байна.



Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн дээр дурьдсан томоохон зорилт, арга хэмжээ нь НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисийн хэлэлцээр”, Хабитат III-аас гаргасан “Хотжилтын шинэ хөтөлбөр”, “Бангкок Тунхаглал 2020” болон НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан олон улсын хэлэлцээр, хөтөлбөр, тунхаглалд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэж буйг онцлон тэмдэглэхийг хүсч байна. 

  Энэ удаагийн форумыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулж, байгаль орчин, хот, тээврийн асуудлыг бүх салбартай харилцан уялдаатай авч үзэн “Бангкок Тунхаглал -2020”-ын хэрэгжилт үйл явцыг хэлэлцэж, Улаанбаатар хотод “Киотогийн Тунхаглал”-д нэмэлт өөрчлөлт оруулан үзэглэх, “Хурлын тэмдэглэл”-ийг мөн хамтдаа хэлэлцэн батлах болно. 

Энэхүү өндөр ач холбогдол бүхий форумыг хамтран зохион байгуулагч НҮБ-ийн Бүсийн хөгжлийн төв, Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд, Япон Улсын Байгаль орчны яам, түншлэгч, ивээн тэтгэгч байгууллагууд болон хувь хүмүүст гүн талархалаа илэрхийлье. 

Эрхэм хүндэт Хатагтай, Ноёдоо, 

“Тогтвортой хөгжлийн зорилт 11”-д тусгагдсан “Ажрахгүй, ухаалаг, амьдрах таатай хотыг хөгжүүлэх” замаар ЦЭНХЭР гаригаа хайрлан хамгаалж, хамтдаа хөгжихийн төлөө нягт хамтран ажиллахыг хүсье. 

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.




Top