main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙГ УРИАЛЖ ХУВИАСАА 20 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА.

Хэвлэх | 2018-07-29

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ  сарын 15-ны өдрөөс  усархаг бороо орсны улмаас үер бууж, үерийн гамшигт нийтдээ 929 айл нэрвэгдээд байгаа билээ. Үүнээс гэр нь бүрэн нурсан 110, гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээгээр хохирол амссан 266, бага хэмжээгээр хохирол амссан 399 айл, 4500 хүн, 660 га газар байгаа билээ.

Үүний мөрөөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үерийн голомт дээр ажиллаж, үерийн улмаас хохирч орон гэргүй болон сургууль, цэцэрлэгийн барилгад түр байрлаж буй ард иргэдтэй биечлэн уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.

Түүнчлэн үер усны улмаас хохирол амсаад байгаа иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зорилгоор Улсын онцгой комисс хуралдаж, орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, сэргээн босголтын ажилд зориулж бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэрэг нийт 620 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон.





Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газар, Улсын онцгой комиссын гишүүний хувьд Засгийн газрыг төлөөлөн хүмүүнлэгийн тусламжийн ачаа, барааг аймгийн засаг дарга А.Гылымханд хүлээлгэн өгч, Баян-Өлгий аймаг руу тусламжын гараа сунган хандив өгөхийг  Монголчууддаа уриалан хувийнхаа зүгээс 20 сая төгрөгийг үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн төлөө хандивлаад байна.




 
Top