main-logo
  • +976 7011 1622

    +976 7011 2622

  • Эрхүүгийн гудамж-31

    Ориент төв 4 давхар

  • Дав - Баа: 09:00 - 18:00

    Ням, Бям: АМАРНА

company-cover

Баян-Өлгий аймаг шинэ цэвэрлэх байгууламжтай болно.

Хэвлэх | 2018-06-26
Бүгд найрамдах Польш улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хувьд төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажиллагаанд Барилга хот багйуулалтын сайд Х.Баделхан, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Ц.Ганхүү Аймгийн засаг дарга А.Гылымхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа болон яам, агентлаг, аймгийн зарим мэргэжилтнүүд оролцлоо. 
Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газар, аймгийн төвүүдийн цэвэрлэх байгуулламжийг үе шаттай шинэчлэх тухай тусгаж, Барилга, хот байгуулалтын яаманд хөтөлбөрийг шуурхай авч хэрэгжүүлэх талаар үүрэг болгоод байсан юм. 
Тус аймгийн цэвэрлэх байгуулламж нь анх 1986 онд  ашиглалтанд  орсон, өдөрт 2700м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтайгаар  ОХУ-ын  технологиор  баригдаж байсан. Одоогийн байдлаар хуучирсан байгууламж нь өөрийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, бетон эд нь хэврэгшиж, лагийг цэвэршүүлэх боломжгүй Ховд руу гол руу бохироо цутгаж, байгаль орчин, хүн амын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлээд байсан юм. 
Польш улсын хөнгөлөлттэй зээлээр 5 аймгийн цэвэрлэх байгуулламжий шинэчлэх болсоны нэг нь Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламж юм. 
Аймгийн төвд баригдах хоногт 3000 куб лагийг цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгуулламжийн ажлыг 8 сард эхлэн, 2020 оноос өмнө ашиглалтанд  хүлээлгэн өгөх аж. 
Top