ЯАГААД АГААРЖУУЛАЛТЫН СЭНС СУУРИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Яагаад агааржуулалтын сэнс суурилуулах хэрэгтэй вэ?
Ариун цэврийн өрөө, угаалгын өрөө болон гал тогооны өрөө нь чийгшил ихтэйгээс үүдэн чийгшлийн асуудалтай байдаг. Халуун ус гоожуулах бүрт уур үүсч байдаг ба энэ уур нь зай завсар бүрээр нэвтрэн, удалгүй хөрөн конденсац үүсгэн хөгцийг бий болгодог. Чийгтэй агаар ялгаран конденсац үүсэхээс өмнө ариун цэврийн өрөөнд агааржуулалт хэрэгтэй байдаг. Иймээс хөгц болон таагүй үнэрээс сэргийлэхийн тулд агааржуулалтын сэнсийг суурилуулах нь зүйтэй.
Агааржуулалтын сэнс худалдан авахад юуг анхаарах хэрэгтэй вэ? Үүнд:
- Агаарын солилцоо эргэлтийг шалгах, цагт сорох агаарын хэмжээ м³-р хэмжигддэг
- Ямар хэмжээтэй байх. Өрөө болгон өөр өөр агаарын солилцоо шаардлагатай байдаг тул өрөөний хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээ нь: ариун цэврийн өрөө душгүй бол 1 цагт 6-8 удаа агаар солилцох, душтай бол цагт 15-20 удаа агаар солилцох шаардлагатай байдаг байна. Хэрвээ уурын өрөө, саунтай бол нэмэлт чийгшлийг тооцоолохоо мартуузай!
Өрөөний урт, өргөн, өндрийн хэмжээг цагт агаар солилцох шаардлагатай тоогоор үржин гаргадаг.
Сэнсээ хаана суурилуулах нь зүйтэй вэ?
Гарах болон орох агаарын хэмжээ тэнцвэртэй байх үед агааржуулалтын сэнс зөв зохистой ажилладаг. Цэвэр агаар цонхоор юмуу агааржуулалтын төхөөрөмжөөр гаднаас орж ирдэг. Иймд цонх юмуу хаалганы ойролцоо суурилуулах нь тохиромжгүй бөгөөд орж ирэх агаарын эсрэг зүгт суурилуулах нь уур болон үнэрийг үлээн арилгахад чухал нөлөөтэй байдаг.
Top