2018-08-05 21:32:47

HOERMANN ГЭЖ ЮУ ВЭ ?

    1935 онд Герман улсын  August Hoermann гэдэг хүн ган хаалганы үйлдвэр нээж байхдаа компанийхаа зарчмийг "зөвхөн чанар" гэж тунхаглаж байсан түүхтэй. Тэрээр өөрийн компаний нэр хүндийг өдрөөс өдөрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үр дүнгээс олж авна гэдэгт итгэж байж. 1950 онд түүний хүү болох Hermann Hoermann  нь гар аргаар ган хаалга үйлдвэрлэдэг байсныг нь үйдлвэрийн аргаар хаалга үйлдвэрлэх замд амжилттай чиглүүлэн оруулсан юм. Эдгээр хичээл зүтгэлүүд нь өндөр чанар, шинийг санаачлагч сэтгэлгээ, чанарыг эрхэмлэгч чанартай нь уялдсаар өнөөдөр уг компанийг дэлхийд тэргүүлэгч хаалга үйдвэрлэгчийн зэрэгт хүргэсэн юм. 
    Hoermann үйлдвэрлэгч бол нэгэн гэр бүлийн 4 дэх үедээ өв залгамжлагдан үйл ажиллагаа явуулж байгаа компани бөгөөд хэрэглэгчдэд сонгомол уран дизайн бүхий чанартай хаалгыг хүргэдэг юм. Үүнээс үүдээд Hoermann компани олон улсын идэвхитэй групп, европын зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзэлж чадсан билээ. Одоогын байдлаар Hoermann  14 өндөр тоноглосон үйлдвэрүүддэ хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан өндөр чанартай, өргөн сонголттой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 
   Тиймээс өнөөдөрч  тэр өнгөрсөн цаг хугацаанд ч тэр Hoermann  гэдэг үгийг сонсоход " Хувирашгүй чанар" гэдэг үгтэй адил утгатай мэт санагддаг билээ. 
                      
Хаалганы төрөл
Дотор хаалга
Хамгаалалтын гадна хаалга
Галын хамгаалалтын хаалга
Гараашын хаалга
Олон төрлийн зориулалттай ган хаалга 

Хаалганы давуу тал
Хамгаалалт сайтай
Хөнгөн авсаархан
Дулаан хадгалалт дуу чимээ тусгаарлалт сайн
Гажиг үүсдэггүй
Салхи, шороо гал утаа нэвтрүүлэхгүй
Угсралт засвар үйлчилгээг бид хариуцна