2018-08-03 02:24:08

ГАРААШИЙН НУГАЛАРДАГ БОЛОН ГАДНА ХААЛГА

Гараашийн нугалардаг хаалга нь дээшээ өргөгдөн онгойдог бөгөөд гараашийн дотор болон гадна онгойлгох болон хаахад нэмэлт талбай шаардагдахгүй. Хуучин хаалгануудыг шинэчлэн орчин үеийн нугалардаг хаалгаар соливол загвар хийц нь хамгийн тохиромжтой юм. Таны хүссэн загвар хийцийн дагуу дан болон давхар хавтас, дулаалгатай хаалгыг гангаар эсвэл дан модоор хийж өгнө. Цаашилбал нугалардаг хаалгыг босгогүй жижиг хаалга болон хосолсон хажуугийн хаалганы хамт хийлгэх боломжтой. 

Гоёмсог загвар бүхий гараашийн болон гадна хаалга 
Шилдэг загвар  Гайхалтай хослол 
Загварын өргөн сонголт бүхий Гоёмсог загварын гараашийн болон гадна хаалганы  хослол нь үнэхээр хараа булам. Үүнээс гадна нугалардаг болон сөхөгддөг хаалгануудыг таны хүсэлтийн дагуу хүрээлэн буй байшин барилгатай адилхан өнгө материалаар хийх боломжтой.