2018-07-23 23:41:53

ТАНЫ ГЭР БҮЛД ДУЛААН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

Таны байшин орон сууцанд халуун дулаан байдлыг бий болгодог нэгэн хүчин зүйл бол радиатор буюу паар юм. Тэгвэл таны хэрэглэж байгаа болон худалдан авалт хийх гэж байгаа бол танд радиаторын ангиллын мэдээлэлийг хүргэж байна. 
RADIK- Хэвлэмэл ган радиатор
Radik хэвлэмэл ган радиатор нь барилга байгууламжийн төвийн дулаан системийг хангахад чиглэгдсэн бөгөөд 10 үечлэл бүхий халаалтын түвшинтэй усны эргэлтийн системтэй бүтээгдэхүүн юм. Халаалтын хамгийн дээд хэмжээ нь 110C0 цельс бөгөөд холболтын шугам нь 1 ба 2 хоолойн оролттой. Өрөөний дулааныг температурынхаа хамгийн бага даралтад ч гэсэн хадгалж чаддаг давуу талтай. Радиаторын (Panel) загвар нь өвөрмөц шийдэл бүхий дизайнтай төдийгүй айл гэр албан тасалгааны дотоод өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм. 

KORATHERM- Гоёлын радиатор
KORATHERM Гоёлын радиатор нь өнгө дизайны өргөн сонголттой бөгөөд 5 үндсэн загвараас бүрдэх ба босоо, хөндлөн, судалтай зэрэг олон төрөл байж болно. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан өнгө, дизайны сонголтой,  мөн төвлөрсөн халаалтын системд холбож болох олон төрлийн шийдэлтэй.  
21 төрлийн өнгөний сонголттой. 

KORALUX – Алчуур хатаагч
KORALUX алчуур хатаагч нь угаалгын өрөө, ариун цэвэрийн өрөө, гал тогооны өрөө болон бусад үйлчилгээний өрөөг халаахад зориулагдсан гоёмсог дизайн өнгөний сонголттой бөгөөд цэвэр гангаар хийгддэг. 

CONVECTOR- Халаалтын конвектор
KORADO-гийн шинээр санал болгож буй конвекторийн энгийн стандарт радиатороос
ялгаатай нь халуун усны эргэлтийн зарчим биш дулааны цацрагыг ашиглаж халаах юм.
Хэмжээ жижиг, хөнгөн бөгөөд дулаан бага зарцуулж их талбайг халаана.
Korado групп нь 60 гаруй жилийн туршлагатай LICON HEAT ХХК нь 2013 онд худалдан авч уламжлалт технологын дагуу радиатор болон конвекторуудыг үйлдвэрлэж байна.  LICON конвектор нь Ази болон Европын 25 улсад борлуулагддаг.