2018-03-16 16:22:44

АЛЧУУР ХАТААГЧ

Алчуур хатаагч нь ихэвчлэн ариун цэврийн өрөөнд хэрэглэгддэг боловч чийг ихтэй бусад өрөөнд ч тохиромжтой. Нойтон алчуурыг хатаахаас гадна орчныг цэвэр байлгах ба хөгцнөөс хамгаалдаг давуу талтай. Алчуур хатаагч нь цахилгаан болон халаалтын системд холбох гэсэн хоёр төрлийн байдаг ба хоёулаа өндөр үр ашигтай ажилладаг. Алчуур хатаагчийг ариун цэврийн өрөөнд  хэрэглэхээс гадна  үүдний өрөө, угаалгын өрөө болон унтлагын өрөөнд ч хэрэглэж болох юм. Ямар төрлийн алчуур хатаагч сонгохоос хамааран хэрэглээ мөн адил өргөн хүрээтэй. Хананд суурилуулдаг алчуур хатаагч нь зай бага эзэлдэг төдийгүй өрөөг загварлаг харагдуулдаг. Алчуур хатаагчийг сонгохдоо тухайн өрөөний хэмжээ, дизайнтай уялдуулах нь тохиромжтой. KORADO KORALUX  алчуур хатаагч нь танд өнгө, дизайны өргөн сонголтыг санал болгож байна.